Агуулах худалдаа

Олон нийтийн зах зээлд бөөний үнийг тогтооно
Борлуулалт

Номин агуулах худалдаа нь олон тооны бараа бүтээгдэхүүнүүдийг хамгийн бага үнээр авахыг хүссэн худалдан авагч нарын зорих газар болсон. Бөөний төвүүд нь барьж байгуулахад өртгийн хувьд хэмнэлттэй, цаашлаад хямд үнэ, хэмнэлтийг хэрэглэгчдэд хүргэдэг тул бид нийслэл Улаанбаатар хот дахь цөөн хэдэн салбаруудаас эхэлж, хөдөө орон нутагт салбаруудаа нээн хурдан өргөжин тэлсэн.

Бөөний худалдааны төвийн дийлэнхэд нь олон үндэстний хоолны газар ажилладаг ба нутгийн иргэд болон жуулчдын цуглах, цагийг хамтдаа өнгөрөөх газар болдог. Зөвхөн худалдааны төв гэхээс илүүтэйгээр бид улс даяар өсөн дэвжиж буй хотуудын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж, ажлын байруудыг бий болгож, чанартай бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж байгаагаараа бахархалтай байдаг. Нийт 1000 гаран ажилтан албан хаагчидтай худалдаа үйлчилгээний 50,000м2 талбайд "Анхны үнэ агуулахад байдаг" уриатай үйл ажиллагаа явуулж байна.

2004 оны 3 сард Дархан-Уул аймгийн худалдаа үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийж Дархан Номин Худалдааны Төвийг нээснээр Номин Агуулах Худалдааны Төвийг түшиглэн хойд бүсийн бөөний хангамжийн төв болж Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл аймгууд, Хөтөл, Шарын гол зэрэг ойролцоох сумуудын хэрэглэгчдэд баталгаатай бараа бүтээгдэхүүнийг зах зээлээс хямд үнээр хүргэж үйлчилгээгээ улам  ойртуулсан.

2023 оны 2-р улирлын байдлаар хөдөө орон нутгийн буюу Дархан-Уул, Орхон, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай, Увс, Ховд, Хөвсгөл, Дундговь, Баян-Өлгий гэх нийт 13 аймагт нийт 19 салбартай үйл ажиллагаагаа явуулж байна.

Орон нутгийн жижиглэн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын хүнс барааны ханган нийлүүлэлтийг хариуцан ажилладаг ба бүх бараа эко стандарт лабораториор баталгаажсан. Агуулах худалдааны бөөний үнэ нь Номин-ийн бүх сүлжээ дэлгүүрийн хамгийн хямд үнэ юм.

Бид хадгалалт болон тээвэрлэлтийн олон улсын жишигт нийцсэн зориулалтын хөргүүртэй машинаар Улаанбаатар хотоос орон нутгийн салбарууддаа түгээлт хийдэг. Хөргөлтийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон систем нь мах, сүү, хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэргийг зохих температурт хадгалан шинэлэг байдлыг нь хадгалан хүргэдэг.

Агуулах худалдаа нь бүхий л нэр төрлийн бараануудыг нэг дор төвлөрүүлэн хэрэглэгчдийн цагийг хэмнээд зогсохгүй бөөний үнээр худалдан авалтаа хийж бодит хэмнэлтийг бий болгохыг хэрэглэгч нартаа санал болгодог.

Онцгой баримтууд
+50,000
м²
Худалдааны талбай
19
Агуулах худалдааны төв
+1,000
Хүнд үйлчлэх хүчин чадал

Үйлчилгээ:

  • Олон үндэстний хоол
  • Цэцэг, бэлэг дурсгал
  • Үсчин, гоо сайхан
  • Эмийн сан
  • Хими цэвэрлэгээ
  • Кофе шоп, Пицца, Бэйкери

Үйлчилгээ:

  • Нүдний шил
  • Цаг засвар
  • Аяллын тусгай хэрэгсэл
  • Гар утасны дагалдах хэрэгсэл
  • Гар утасны үйлчилгээ, дагалдах хэрэгсэл