Картын Төв

Технологи

Монголын хамгийн анхны лояалти үйлчилгээ болох "Номин Бонус Карт" нь үнэнч хэрэглэгчдийг урамшуулах, хамгийн өндөр хэмнэлтийг эдлэх боломжийг бий болгохоор 1999 онд зах зээлд нэвтрүүлсэн. 

Бид зах зээл дээр Лояалти хөтөлбөрийг нэвтрүүлснээр хамгийн өндөр урамшууллын хувьтай систем болж чадсан. Номин бонус картыг сонгон үйлчлүүлдэг хэрэглэгчдийн тоо 600,000-д хүрсэн бөгөөд Лояалти 2.0 системийг амжилттай шинэчлэн үйл ажиллагаанд оруулаад байна.

Тус системийг нэвтрүүлснээр бонус прайм хөтөлбөрөөр хэрэглэгчид илүү олон үйлчилгээг авах боломжтой юм. Бонус картын хэрэглэгчид Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн Номин-ийн бүх салбараар үйлчлүүлэх бүрдээ 3-10% хүртэлх оноог цуглуулан дараагийн худалдан авалтдаа ашиглах боломжтой.

Мөн 2019 онд U-Point хөтөлбөрт нэгдсэнээр шатахуун, үүрэн телефон, iptv, эм эмнэлгийн үйлчилгээ, хоолны газрууд зэрэг олон байгууллагуудаас хөнгөлөлт урамшуулал эдлэх боломжтой болсон.

Хэрэглэгчдэд bonus.nomin.mn сайтаар дамжуулан худалдан авалтын гүйлгээг хянах, бонус оноо шилжүүлэх, хувийн мэдээллээ засварлах зэрэг хялбар үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Мөн Enomin app-р дамжуулан гар утсаараа бонус картын мэдээллийг авах, дэлгүүр хэсэх худалдан авалт хийх боломжийг олгон хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцсэн хөгжүүлэлтүүдийг хийж байна.

Онцгой баримтууд
+600,000
хэрэглэгчид
3-10%
хөнгөлөлт урамшуулал
+20
Жилийн туршлага