Номин Реалтор

Барилга, үл хөдлөх хөрөнгө

Номин Холдинг ХХК-ийн худалдааны төвүүд, объектууд, өмчлөл, эзэмшлийн бүхий л газар, барилга байгууламж  үл хөдлөх хөрөнгийн менежментийг үр ашигтай зохион байгуулж, удирдах, барилгын угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ, бартер, түрээс, ашиглалтыг хариуцан ажиллах зорилготойгоор үүсгэн байгуулагдсан.

Одоогийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн хөгжил, түрээс, архитектурын зураг төсөл, санхүүжилт, захиргаа гэсэн таван хэсэгт 50 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн “Номин Холдинг” ХХК салбар компаниудыг үл хөдлөх эд хөрөнгөөр хангаж, орон сууц, газрын харилцааг зохицуулах, санхүүжүүлэхээс гадна Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт газар, үл хөдлөх хөрөнгийн зохицуулалт хийн ажиллаж буй үндэсний хөрөнгө оруулалттай үл хөдлөх хөрөнгийн менежмент компани юм. Үл хөдлөх хөрөнгийн менежментийг үр ашигтай зохион байгуулахад анхааран ажилладаг.

2012 оны 9-р сард “Номин Реалтор” ХХК үл хөдлөх хөрөнгө түрээсийн чиглэлээр үүсгэн байгуулагдав.2013-2015 түрээсийн болон өөрийн эзэмшлийн талбайн өргөжилт, тэлэлт сайжруулалт хийв.2016 онд Хөрөнгө зохицуулалт, ИТА, ашиглалт 3 албатайгаар үйл ажиллагаагаа явуулав.2017 онд шинэчлэгдсэн бүтцийн дагуу Хөрөнгө зохицуулалт болон барилга угсралтын ажлуудыг гүйцэтгэв.2018-2020 онд түрээсийн болон өөрийн эзэмшлийн объектын өргөжилт, тэлэлтэд анхааран ажиллав.2021 онд зураг төсөл, түрээс, санхүү, захиргааны албатайгаар үйл ажиллагаагаа явуулж, Улсын их дэлгүүрийн 100 жилийн ойн баярын сэргээн босголт дахин төлөвлөлтын үйл ажиллагаанд гар бие оролцон олон улсын стандарт нийцсэн интерьер шийдэл, аюулгүй ажиллагаагаар бүрэн хангагдсан тоног төхөөрөмж угсралт, зураг төслийн ажлуудыг гүйцэтгэв.

Онцгой баримтууд
+240,000
М²
ТАЛБАЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТ
+ 50
ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА
21
АЙМАГТ БАРИЛГА УГСРАЛТ

Биднийг сонгох шалтгаан:

  • Үндэсний 100% хөрөнгө оруулалттай компани.
  • Интерьер дизайн, архитектор.
  • Үл хөдлөх хөрөнгийн мэргэшсэн баг бүрэлдэхүүнтэй.
  • Инженерингийн туршлагатай харилцагчидтай.Барилгын төсөв, төлөвлөгөөг бие даан хийдэг.

Үйлчилгээ:

  • Үл хөдлөх хөрөнгийн менежмент
  • Бартер хийх, зуучлах
  • Барилгын салбар
  • Түрээсийн болон ашиглалтын үйлчилгээ