Хөвсгөл Усан Зам

Санхүү

1910 оноос Хаант орос улсын худалдаачид “Монгол” нэртэй 40 тн даацтай 75 морины хүчтэй уурын онгоц бүтээж Хөвсгөл нуурт тээвэр хийж эхэлснээр Монгол улсад Усан замын тээвэр үүсч бий болох үндэс суурь тавигдсан гэж үздэг байна.

Хөвсгөл усан зам компани нь "Dark Blue Pearl" хэмээх жуулчдын нэрлэсэн Монгол орны байгалийн үзэсгэлэнт газар болох гайхамшигт Хөвсгөл нуурын эрэгт байрлаж байна. Бид таны ая тухыг ханган 360 кг хүндийн жинтэй, 4 давхар байр байгууламжтай, 240 хүн аялуулах талбайтай, салхи шуурга давлагаанд тэнцвэртэй Монголын хамгийн том Сүхбаатар хөлөг онгоцоор үйлчлэхээс гадна, өдрийн хоол цай , жижиглэн худалдаа зэрэг үйлчилгээг далайн аяллын 50 жилийн дадлага туршлагатай  хамт олон санал болгон үйлчилж байна.

Та Сүхбаатар хөлөг онгоцны аялалд хамрагдсанаар Хөвсгөл нуур орчмын байгалийн өвөрмөц тогтцыг сонирхон, аялагчдын дунд зохион байгуулагддаг сонирхолтой тэмцээнүүдэд оролцох боломжтой юм.

Онцгой баримтууд
+60
ЖИЛИЙН ТУРШЛАГА
+64.2%
ГЭР БҮЛЭЭРЭЭ АЯЛАГЧИД
+86,000
СҮХБААТАР ОНГОЦООР АЯЛАГЧ

Баримт:

  • Сүхбаатар онгоц нь Монголын хамгийн том хөлөг онгоц
  • Сүхбаатар онгоц Ургац, Хөвсгөл, Долгион гэсэн 3 чиргүүл онгоцтой
  • Сүхбаатар онгоцоор 2009 оноос хойш нийт 86868 хүн аялал хийсэн

Үйлчилгээ:

  • Усан онгоц дээрх гэр бүлийн, хамт олны, ахмадын багцын г.м далайн хөтөлбөрт аялал (тайз засал, лаа, хөгжим, хоол, бялуу, пицца)
  • Жуулчны бааз (модон гэр, майхан, урц, монгол гэрийн түрээс, үйлчилгээ)
  • Хоолны газар (европ,  монгол хоол, 30 гаруй хүний суудал)
  • Музей (Монгол Улсын усан замын тээврийн түүхийг харуулсан үзвэр)
  • Захиалгат аялал, арга хэмжээ (шөнийн, бал сарын, уулзалт үдэшлэг)
    Усан онгоц болон VIP өрөөний түрээсийн үйлчилгээ