"НОМИН Косметикс" нь арьс арчилгаа, гоо сайхны шилдэг брэндүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлэх зорилготойгоор 2009 онд байгуулагдсан. Бид бизнесийн ёс суртахуун, тогтвортой байдалд анхаарлаа төвлөрүүлснээр үйлчлүүлэгчдэдээ хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, инновац шингэсэн бүтээгдэхүүнийг санал болгодог.
15 жилийн туршлагатай Номин Косметикс нь дэлхийн 60 гаруй брэнд, 1500 гаруй бизнесийн түншүүдтэй хамтран ажилладаг бөгөөд бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ Монголын томоохон сүлжээ дэлгүүрүүд, их дэлгүүр, онлайн флатформ болон өөрийн консепц моно дэлгүүрүүдээр дамжуулан Монголын хэрэглэгчдэдээ бахархалтайгаар түгээж байна.
Солонгос улсын арьс арчилгаа, нүүр будалт, эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдаалдаг K-Glow консепц дэлгүүр нь хэрэглэгчдэдээ чанартай үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ бидний хэрэглэгчдэдээ үргэлж сайн бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэхийн төлөө тууштай байдгийн баталгаа юм.
Мөн сүүлийн таван жилийн хугацаанд бид Монголдоо гоо сайхан, гэр ахуйн барааны шилдэг 5 импортлогчийн нэг болж, цар хүрээгээ улам бүр өргөжүүлсээр байна. Бидний бусдаас ялгарах бас нэг гол зүйл бол Queenly, Enjoy, Foxy зэрэг орон даяар тархсан хувийн шошготой брэндүүд юм. Бид өөрсдийн Монголын гоо сайхны салбарт оруулсан хувь нэмрээрээ бахархаж, гоо сайхан, хувийн арчилгааны салбарт шилдэг нь байхын төлөө зүтгэсээр байна.