Буцах

11 дах тохирлын азтанууд 58 сая төгрөгийн үнийн дүн бүхий “сагс дүүрэн хүссэн бараа”-ны эзэд боллоо

Алтан гадас одонт “НОМИН Холдинг” ХХК-ийн түүхэн 30 жилийн ойн хүрээнд олон олон урамшуулалт болон нийгмийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаагийн нэг болох  ХУРДАА НЭМ, ХҮСCЭНЭЭ АВ уриатай “Speed 130” урамшуулалт хөтөлбөрийн 11 дах тохирлын  5 азтан өнөөдөр 130 секундын гүйлтээ амжилттай хийлээ.

Өнөөдөр буюу 2022.12.3-ны өдөр 11 дах тохирлын 5 азтан  нийтдээ 58 сая төгрөгийн үнийн дүн бүхий “сагс дүүрэн хүссэн бараа”-г амжилттайгаар өөрийн болголоо. Энэхүү нэгдсэн урамшуулалт хөтөлбөр эхэлснээс хойш ийнхүү 11 удаагийн тохирлоор нийт 55 азтаныг тодруулж, нийтдээ 437 сая төгрөгийн үнийн дүн бүхий “сагс дүүрэн хүссэн бараа”-г нь үнэгүй олгож урамшуулсан байна.

Энэ оныг дуустал үргэлжлэх энэхүү урамшуулалд сар бүрийн 30-ны өдөр азтай 5 хэрэглэгч, жилийн туршид нийтдээ 12 удаагийн тохирлоор 60 азтай хэрэглэгчид тодорч, НОМИН-ийн салбар дэлгүүрт 130 секундэд гүйж  хүссэн бүхнээ авах онцгой боломжийг атгаж байгаа юм.

2022/12/30-ны өдөр 12 дах тохирол буюу хамгийн сүүлийн 5 азтан тодрох тул та бүхэн амжиж НОМИН ХОЛДИНГ ххк-ийн салбарууд, сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэн энэхүү урамшуулалт хөтөлбөртөө хамрагдаж, азтан болохыг урьж байна.