Буцах

24 азтан маань “Парис 2024” зуны олимпын их наадмыг үзэж Европын орнуудаар аялах багц аяллаа амжилттай эхлүүллээ

НОМИН-с үнэнч хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ урамшуулах олон олон хөтөлбөрүүдийг зарласаар ирсэн билээ. Тэгвэл 2023-2024 онд “АМЖИЛТ ДҮҮРЭН ШИНЭ ОН” Шинэ жилийн нэгдсэн урамшуулалт хөтөлбөр болон үргэлжлэл болох “АМЖИЛТ ДҮҮРЭН САР ШИНЭ” Цагаан сарын нэгдсэн урамшуулалт хөтөлбөрүүдийг “ЭЕРЭГ бол ГОЁ” уриан дор 2023 оны 11 сарын 22-оос 2024 оны 02 сарын 09-ийг дуустал амжилттай зохион байгуулсан билээ.

Тус нэгдсэн урамшуулалт хөтөлбөрөөр нийт 24 азтай хэрэглэгчийг “Парис 2024” 33 дахь зуны олимпын их наадмыг үзэх багц аялалд хамруулахаар тодруулж байсан бол нийт азтанууд маань хүн төрөлхтний эв нэгдэл, найрамдлын бэлгэдэл болсон зуны их наадмыг газар дээр нь очиж үзэн, аяллаа хийж байна.

Тус хугацаанд НОМИН-гийн бүх салбар сүлжээ дэлгүүрт Сонгогдсон бараа, бүтээгдэхүүнүүд 10-40% хүртэл ХЯМДРАЛТАЙ, БЭЛЭГТЭЙ нэмээд НОМИН бонус карт хэрэглэгчийн худалдан авалтыг 3-10% хүртэл хөнгөлөн үнэнч хэрэглэгчид, үйлчлүүлэгчдэдээ давхар давхар бэлэг барьсан билээ.

 

Нийт азтанууддаа халуун баяр хүргэж, аялалд нь амжилт хүсье!

 

#NominHolding  #Парис2024