Шинэ жилийн баярын арга хэмжээг заавал том хүлээн авалтын заал, нүсэр чимэглэл гээд байдаг л уламжлалт арга барилтай зохион байгуулахаас илүү ажилчиддаа санхүүгийн нэмэлт зардал үүсгэхгүйгээр тэмдэглэдэг трэнд рүү шилжээд удаагүй байна. “Номин Холдинг” ХХК нь энэ онд ажлын өдөр, ажлын цагаараа оффисоо өөрсдөө чимэглэж, бие биедээ халуун дулаан үгтэй талархлын захидал бичиж, 2024 оны шилдгүүдээ тодруулан шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.
“A Very Merry christmas” нэртэйгээр зохион байгуулагдсан шинэ жилийн арга хэмжээ Оны шилдгүүдээ тодруулж, шагнаж урамшуулах болон баярын арга хэмжээ гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдсэн юм. Энэ өдөр 200 орчим ажилтан Төрийн болон Холдингийн шилдэг ажилтнаар шалгарч, Шилдэг төсөл, Шилдэг хамт олон, Шилдгийн шилдэг ажилтнаа шалгаруулж ГЭР БҮЛЭЭРЭЭ гадаад аялах эрхийн бичгээр шагнууллаа. Оффистоо тэмдэглэсэн бидний шинэ жил гэрлэн чимэглэл, хөтлөгч, тайз дэлгэц, мэргэжлийн дуугаралттай хөгжим аппаратур, зураг авхуулах бүүт, мэргэжлийн гэрэл зурагчин, коктейл, фингер фүүд гээд баярыг илүү гоё уур амьсгалтай болгох бүхнийг бэлтгэсэн байлаа. Мөн шагнал гардуулах үйл ажиллагааг бүх ажилчдад нээлттэй харагдах байдлаар шууд дамжуулалт хийсэн нь онцлог байлаа.
Улирч буй 2024 онд л гэхэд НОМИНЧУУД бид 15 шинэ төсөл хөтөлбөрт 280 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 130 гаруй тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг Улсын төсөвт төлж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны хөгжилд 13 тэрбум төгрөгийг зарцуулан, шинээр 500 гаруй ажлын байрыг бий болгож Улсын хөгжлийг бадрааж, баялгийг бүтээхэд манлайлдаг Монгол улсын томоохон 5 групп компанийн нэг болоод байна.
Шинэ жилийн баярт зарцуулах төсвөө ажилчиддаа Талархлын бонус хэлбэрээр шилжүүлж, Ирэх онд ажилчдын цалин урамшууллыг үе шаттайгаар нэмэгдүүлэн, дунджаар 15 хувиар өсгөхөөр болсоноо “Номин Холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Наваан танилцуулсан нь энэхүү өдрийн хамгийн гоё сюрприз байлаа.
2024.12.20