Өнөөдөр Номин Холдинг ХХК-ийн нэгдэлд Худалдаа үйлчилгээ, Банк санхүү, Импорт дистрибюшн, Технологи, Барилга үл хөдлөх гэсэн 5 багц бизнесийн чиглэлд 30 гаруй хуулийн этгээд, 300 гаруй ажил мэргэжил албан тушаалын 6000 ажилтан албан хаагчид нэг баг нэг мөрөөдөл уриатайгаар нэгдэн, амжилттай ажиллаж байна. Монгол улсад хамгийн их танигдсан брэнд, хамгийн том ажил олгогчдын нэг бөгөөд Монгол улсын ДНБ-ийн 1%-тай дүйцэх нэмүү өртгийг үйлдвэрлэж байна.
Бид Монгол улсын 16 аймагт нийтдээ 300,000м2 талбайд 8 төрөлт форматын 75 сүлжээ дэлгүүрээр дамжуулан 100,000+ нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг сард давхардсан тоогоор 2 сая гаруй хэрэглэгчдэд хүргэн үйлчилж байна. Мөн үнэнч хэрэглэгчийн лояалти Номин бонус картын хөтөлбөрт Монгол улсын нийт өрхийн 2/3 нь тогтмол үйлчлүүлж байна. Импорт дистрибюшн, хадгалалт, түгээлтийн цогц шийдлээр үйл ажиллагаагаа эрхэлж, Монгол улсын хүнсний стратегийн түнш байгууллагаар ажиллаж байна. Нийт 4000 цэгт бараа бүтээгдэхүүнийг хүргэж, Монгол улсын өргөн хэрэглээний барааны 4% орчим хувьтай дүйцэх импортыг дангаараа бүрдүүлдэг.
Бид зорьсон бизнесүүдийнхээ өргөжилт тэлэлтийг жилээс жилд улам нэмэгдүүлэхийг зорихоос гадна, шинээр хамтран эзэмшиж буй Ариг банкны менежментийн шинэчлэлд хөрөнгө оруулж, худалдааны дижитал банк болгох зорилготой ажиллаж байна. Мөн барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт томоохон төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь Силк Рөүд орон сууцны хороолол юм.
Монгол улсын ШИЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖ, АЛТАН ГАДАС ОДОНТ НОМИН ХОЛДИНГ ХХК-ийн эд эс болсон ажилтан албан хаагчид, эрхэм хүндэт хамтрагч түншүүд, үнэнч хэрэглэгч үйлчлүүлэгчид та бүхэндээ 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
АЛТАН ГАДАС ОДОНТ
НОМИН ХОЛДИНГ ХХК
2022.07.09