Буцах

БМОНХГ-аас “Судалгааны танилцуулга” сургалт, өдөрлөг зохион байгууллаа

“Номин Холдинг” ХХК-с компанийн гол хөдөлгөгч хүч болсон нийт ажилтан албан хаагчид, удирдлагууддаа чиглэсэн зорилтот сургалт хөгжлийн ажлуудыг байнгын шат дараатай хийж, хамтдаа хөгжсөөр ирсэн билээ. Тэгвэл энэ оны анхны сургалт хөгжлийн ажлыг БМОНХГ-аас өнөөдөр нийт борлуулалт маркетингийн менежерүүд, мэргэжилтэнүүд болон бүх салбар нэгжүүдийн удирдлагууд дунд “Судалгааны танилцуулга” нэртэй өдөрлөг зохион байгуулж тус арга хэмжээг Монгол Улсын Төрийн дуулал -аар эхлүүллээ.  

Уг өдөрлөгт урилгаар “MMCG Consulting Firm”- н Захирал Д.Бум-Эрдэнэ хүрэлцэн ирж “Монголын Медиа хэрэглээ, амьдралын хэв маягийн судалгаа” сэдвээр, “GRM Research agency” -н Захирал Б.Хангал мөн хүрэлцэн ирж “Дэлгүүрийн Үйлчилгээний зан төлөвийн судалгаа” сэдвүүдээр тус тус мэдээ мэдээлэл хүргэж, танилцуулга хийлээ. Тус арга хэмжээнд нийт 120 гаруй удирдах албан тушаалтнууд болон нийт маркетерууд идэвхтэй оролцож чөлөөт яриа өрнүүлэн мэдээ мэдээлэл солилцож, худалдааны аргачлалд суралцсан үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.

 

2024.03.05