“Номин Холдинг” Компанийн оффисын нийт ажилчид жил бүр Цусаа хандивлах өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн “Цусаа хандивлаж, амьдрал бэлэглэе” өдөрлөг 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Номин Юнайтед оффист болж, Номинчууд маань эрдэнэт хүний амь насыг аврах хүмүүнлэг энэрэнгүй үйлст сайн дураараа нэгдсэнээр нийт 83 ажилтан үзлэгт хамрагдаж, 64 ажилтан цусаа өгснөөр энэ жилийн хувьд нийт 22,4 литр цус буюу 192 хүний амийг аварч, амьдрал бэлэглэлээ.
Цусаа хандивлаж эрдэнэт хүний амийг аврах их үйлсэд оролцсон нийт цус хандивлагчдадаа баярлалаа.
“Номин Холдинг” ХХК
2025.02.12