Та ямар аав бэ?
Хүүхдийн зан байдал төлөвшилд аавуудын оролцоо, тэдний нөмөр нөөлөг маш чухал байдаг бөгөөд аавын хайраар бялхаж өссөн хүүхэд өөртөө итгэлтэй хүн болон төлөвшдөг. Тэгвэл "НОМИН Холдинг ХХК"-с "Дэлхийн зөн Монгол ОУБ"-тай хамтран СХД-ийн 3 болон 7-р хороонууд дээр тус хорооны аав нарт хандсан "Аавын нөмөр" сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд аав хүн гэр бүл, үр хүүхэддээ хичнээн их нөмөр нөөлөг болдог талаараа санал сэтгэгдлээ хуваалцаж, хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаарх мэдээллийг авлаа.
#хүүхэд_бүрд_тэгш_боломж_олгоё хөтөлбөрийн хүрээнд явуулсан "Аавын нөмөр" сургалтыг хамтран зохион байгуулсан Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын ажилтан, сургагч багш Б.Чинбат, хүүхэд хамгаалал хөгжлийн чиглэлд хамтран ажиллагч Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia -ийн хамт олонд талархал илэрхийлье!
"НОМИН Холдинг" ХХК
2023.12.01