“НОМИН ХОЛДИНГ” ХХК 30 жилийн ойн хүрээнд үнэнч хэрэглэгчдэдээ барьж буй “Хурдаа нэм, Хүссэнээ ав” уриатай SPEED130 урамшуулалт худалдааны 5-р сарын азтанууд хүссэн бараагаа үнэгүй авлаа.
Энэ удаагийн тохирлоор Увс аймгаас нэг, Дорнод аймгаас нэг, Улаанбаатар хотоос гурван азтан тус бүр тодорч нийт дүнгээр 51 сая төгрөгийн бараа урамшуулалд авсан бөгөөд он гарснаас хойш нийт дүнгээр 210 сая гаруй төгрөгийн урамшуулал олгоод байна.
Урамшуулалт хөтөлбөр 2022 он дуустал үргэлжилж сар бүр 5 азтан тодруулах тул хэрэглэгч та бүхнийг салбар дэлгүүрээр үйлчлүүлж 69,999₮ тутамд нэг урамшууллын эрх авч азтан болохыг уриалж байна.
Эрхэм хэрэглэгч танд ЖАРГАЛ ТҮГЭЭЕ
АЛТАН ГАДАС ОДОНТ “НОМИН ХОЛДИНГ” ХХК
2022.6.6