“НОМИН Холдинг” ХХК 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 60 азтай хэрэглэгчийн хүслийг биелүүлэх ХУРДАА НЭМ, ХҮСCЭНЭЭ АВ уриатай бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх “Speed 130” урамшуулалт хөтөлбөр зарласан билээ.
Энэхүү нэгдсэн урамшуулалт хөтөлбөрийн эхний 5 азтай хэрэглэгч тодорлоо. Шууд тохирол EDU телевизээр 2022.01.30-ны өдөр 19:00 цагаас явагдсан бөгөөд Улаанбаатар хотоос 3, Дорнод аймгаас 1, Эрдэнэт хотоос 1 хэрэглэгч тус бүр азтан боллоо. Эдгээр хэрэглэгчид 2022.03.03-ны өдөр Номингийн салбар дэлгүүрт 130 секундэд гүйн хүссэн бараагаа сонгон үнэгүй авах юм.
Дараа сарын шууд тохирол 2022.02.28-ны өдөр 19:00 цагаас EDU телевизээр явагдана.
Эрхэм хүндэт хэрэглэгчид, үйлчлүүлэгчид та бүхэнд амжилт хүсье.
АЛТАН ГАДАС ОДОНТ “НОМИН ХОЛДИНГ” ХХК
2022.01.31