Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Боловсролын ерөнхий газартай хамтран Хүүхдийг орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээг улс орон даяар хэрэгжүүлж байгаа билээ.
Уг арга хэмжээ нь эцэг эх, асран хамгаалагч, иргэд олон нийт, аж ахуй нэгж байгууллагуудын оролцоотойгоор хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчинд бүрдүүлэх, ахуйн хүрээний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, хүүхдийн ахуйн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны эрсдэлийг үнэлж, шаардлагатай арга хэмжээг авах, аюулгүй амьдрах эрхийг бүрэн хангах зорилготой юм.
Нийгмийн хариуцлагын хүрээнд “НОМИН Холдинг” ХХК болон бүх салбар нэгжүүд бүгд Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусынхаа төлөө энэхүү “Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээнд нэгдэж байна. Мөн иргэд олон нийт, аж ахуй нэгж байгууллагууд та бүхнийг тус аяны нэгээхэн хэсэг болж, оролцоогоо нэмэгдүүлэхийг уриалж байна.
Гэр бүл, үр хүүхдээ хэрхэн хамгаалах, энэхүү аяны хүрээнд хийгдэж буй ажлуудын дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/fcy.mn Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Фейсбүүк пейжээр дамжуулан авч, хүүхдийн орчны аюулгүй байдлын үнэлгээг доорх линкээр орж хийнэ үү.
https://forms.gle/i5yTLJraGeDT8Ykr7
#Нэг_дүгээрт_хүүхэд
#Хамтдаа_шалгая_хамгаалъя
#хүүхэд_бүрд_тэгш_боломж_олгоё
Ерөнхий зохион байгуулагч:
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар