Буцах

МУ-н Худалдааны салбарын 100 жилийн ойд зориулсан “Ногоон Зурвас” нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо

Энэ аяны хүрээнд өнгөрсөн онд “Ид Шидийн Орон” хүүхдийн байгууллагат 300 гаруй мод, Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй , Хан-Уул Дүүрэгт болон томоохон сүлжээ дэлгүүрүүдийнхээ орчныг сайжруулж, моджуулах ажил зохион байгуулж 600 гаруй суулгац, 20 орчим гацуур мод тарьсан байна. Энэ онд Монгол Улсад Худалдааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, “Улсын Их Дэлгүүр” үүсэж хөгжсөний 100 жилийн ой давхар тохиож байгаа билээ. Ойн хүрээнд өнөөдөр “ХХААХҮЯ”, “ГХЯ”, “НЗДТГ”, “МҮХАҮТ” болон “НОМИН Холдинг” ХХК хамтран Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд "Ногоон зурвас" байгуулах үйл ажиллагааны нээлтийг зохион байгуулж 380 гаруй нарс модыг суулгалаа.

Ирэх онд “НОМИН Холдинг “ ХХК -ийн 30 жил тохиож байгаатай холбогдуулан "ЭКО НОМИНЧУУД" аяныг илүү өргөн хүрээнд хөдөө орон нутгуудад ойн төгөл байгуулах ажил хийж эхлүүлэх, хойч үедээ Эко орчин өвлүүлэн үлдээх их ажлыг санаачлан хийж зохион байгуулахаар төлөвлөөд байна.

2021/05/27