Буцах

Номин Агуулах худалдаа Баянхошуу шинэ салбар нээгдлээ

Тэртээ 1992 онд “НОМИН-5” ХЭАА нэртэйгээр байгуулагдан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ өдрөөс өдөрт өргөжин тэлж, дэвжин дээшилсээр 2002 оноос “НОМИН Холдинг” ХХК болж өдгөө 31 дэх жилдээ амжилттайгаар ажиллан бизнесийн 5 чиглэлд 42 салбар компани, 6000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж буй 100% үндэсний хөрөнгө оруулалттай, Монгол улсын шилдэг аж ахуй нэгжүүдийн нэг билээ. Номин Холдинг ХХК нь Санхүүгийн бизнес,  Импорт экспорт, дистрибьюшн бизнес, Борлуулалт үйлчилгээний бизнес, Үйлдвэрлэл инженеринг бизнес, Технологийн Бизнес гэсэн 5 багц чиглэлд үйл ажиллагаа явуулдаг бол Борлуулалт үйлчилгээний бизнес болох Номин Тав Трейд ХХК-д  хэн бүхний сайн мэдэх НОМИН СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР-ийн үйл ажиллагаа хамаардаг.

НОМИН-ийн сүлжээ дэлгүүр нь энэ оны хамгийн эхний шинэ салбараа нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо буюу Баянхошуунд 2023.02.12-ны билигт сайн өдөр  нийт 2535.6 м2 саруул зай талбайд 10,000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэй Номин Агуулах худалдааны цоо шинэхэн салбарыг амжилттай нээлээ.

Дашрамд сонирхуулахад энэхүү шинэ салбар нь Номин сүлжээ дэлгүүрийн Улаанбаатар хотын 53 дах , агуулах худалдааны форматын 19 дэх салбар, нийт НОМИН-ийн сүлжээ дэлгүүрүүдийн 67 дах салбар юм. Хүний хэрэгцээ цөм багтсан уриатайгаар Монгол орны өнцөг булан бүрд сүлжээ дэлгүүрийн нэгдсэн бодлого стандартаар НОМИН-ийн 5 баталгааг ханган, хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ улам ойртсоор байна.