Буцах

“НОМИН Холдинг” Групп компани "Entreprenuer 2023" Меркури цомыг дахин хүртлээ

Бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэнийг тодорхойлж ирсэн Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг "Entreprenuer 2023" Меркури цом гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нь 26 дахь жилдээ зохион байгуулагдан, бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй Оны Шилдэг Аж Ахуй Нэгж байгууллагууд, бизнес эрхлэгчдээс Гран при, Оны Шилдэг 10 аж ахуйн нэгж, тодорхой салбарын ENTREPRENEUR номинациудаар тэргүүлсэн шилдэг байгууллагуудыг тодрууллаа.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд:

Оны шилдэг аж ахуй нэгж номинацид: “НОМИН Холдинг” ХХК,

Оны шилдэг Худалдааны салбар номинацид: “НОМИН Тав Трейд” ХХК,

Оны шилдэг Даатгалын салбар номинацид: “НОМИН Даатгал” ХХК нар тус тус шалгарч Меркури цомын эзэд боллоо.

“НОМИН Холдинг” Групп компанийн хувьд сүлжээ дэлгүүрийн зах зээлээр дийлэнх хэрэглэгчдэд танигдсан хэдий ч 2023 оны байдлаар Санхүүгийн бизнес, Импортын бизнес, Барилга үл хөдлөхийн бизнес, Технологийн бизнес, Борлуулалт үйлчилгээний бизнес гэсэн 5 багц бизнесийн чиглэлд 42 хуулийн этгээдтэй болтлоо өргөжин тэлсэн байна. Монгол улсын худалдааны салбарын шилдэг аж ахуй нэгж, 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай, Алтан гадас одонт “НОМИН Холдинг” групп компани үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн татвар төлөлтөөр  улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэн, Үндэсний хөрөнгө оруулалттай шилдэг групп компани болтлоо өргөжин тэлсэн нь өдөр тутамд үйлчлүүлдэг 800,000 гаруй Номин бонус карттай үнэнч хэрэглэгчид, 11,000 харилцагч түншүүд болон 6,000 гаруй ажилтан албан хаагчидын хамтын ажиллагааны үр шимээр өнөөдөр энэхүү шагналуудыг хүртэж байна.

2023.12.22