Буцах

Номин Холдинг ХХК хүний нөөцийн олон улсын ISO30400 бүлгийн стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

Номин Холдинг ХХК олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний нөөцийн ISO 30400 бүлгийн 5  стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж,  Монголд анх удаа Швейцарын SGS байгууллагаар баталгаажууллаа. Олон улсын стандартын байгууллагын стандартууд нь бизнесийн салбар бүрийн тэргүүн туршлагыг судлан түүнийг жишиг болгон хөгжүүлж дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжийг олгодгоороо онцлог юм.

Хүний нөөцийн олон улсын ISO 30400 бүлгийн стандартууд нь хүний нөөцийн менежментийн үндсэн функцүүдийг хамарсан  байдаг. Үүнээс Номин Холдинг ХХК -ийн нэвтрүүлсэн стандартуудыг дурдвал:

 1.ISO30405 Бүрдүүлэлтийн аргачлал

2.ISO30406 Ажиллах хүчний тогтвортой ажил эрхлэлт

3.ISO30407 Бүрдүүлэлтийн нэгжийн өртөг

4.ISO30408 Хүний нөөцийн засаглал

5. ISO30409 Хүний нөөцийн төлөвлөлт

 Номинг Холдинг ХХК нь менежментийн тогтолцоондоо ISO9001, ISO45001, ISO14001 стандартуудыг 2016 онд, ISO27001 стандартыг 2021 онуудад нэвтрүүлэн баталгаажилтаа авсан бөгөөд ISO 30400 бүлэг стандарт нь тус компанийн хувьд 5 дахь нэвтрүүлж буй стандарт нь болж байна.

 Хүний нөөцийн олон улсын ISO30400 бүлгийн 5 стандартыг нэвтрүүлснээр Номин Холдинг ХХК байгууллагын засаглалын түвшинд хүний нөөцийн төлөөлөл бий болж, хүний нөөцийн менежментийн нэгдсэн бодлогын шинэчлэл хийсэн. Мөн ажиллах хүчнийг зөв системээр төлөвлөж, бүрдүүлэлт сонгон шалгаруулалтын процессыг шинэчилж, шинэ ажилтны дасан зохицох бодлогыг илүү оновчтой тодорхойлж, ажилтнуудыг тогтвортой, ажил - амьдралын тэнцвэр хангасан нөхцөлд ажиллах орчин бий болгож, ажилтны дуу хоолой байгууллагын засаглалын түвшинд хүртэл хүрч шийдвэрлэгдэх шинэчлэлүүдийг хийгээд байна.

 Цаашид жил бүр баталгаажуулж давтан аудитад хамрагдсанаар хүний нөөцийн менежментийн үйл ажиллагааг олон улсын түвшинд тасралтгүй сайжлуулан авч явахаар зорин ажиллаж байна.