Буцах

“Номин Холдинг” ХХК -ийн шилдгүүд тодорч Төрийн дээд шагналуудын хур буулаа

Баяр дээр баяр нэмж “Номин Холдинг” ХХК -ийн үнэт зүйл болсон шилдэг ажилчдад шагналын хур бууж улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан их амжилтаа төр засагтаа үнэлүүлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал хүртлээ.  

    Төрийн дээд шагнал “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор “НОМИН Фүүдс” салбарын Захирал Д.БАЯСГАЛАН, “АЛТАН ГАДАС ОДОН” -гоор “НОМИН Фүүдс” салбарын Зохион байгуулагч, Нярав Г.АЛТАНГЭРЭЛ, “НОМИН Хоумстайл” салбарын Захирал Н.УЯНГА, “НОМИН Ложистик” салбарын Гааль, Тээвэр бүрдүүлэлтийн албаны дарга Ц.БОЛДБААТАР нар Байгууллагын төдийгүй Худалдааны салбарт оруулсан үнэтэй хувь нэмрээ үнэлүүлэн ийнхүү алдаршуулан шагнагдлаа.

    Мөн Төрийн дээд шагнал “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ” -иар  “Дотоод Аудитын Газар” -ын Захирал Д.ЭНХГЭРЭЛ, Борлуулалт Үйлчилгээний Бизнесийн “НОМИН Хайпермаркет Улсын Их Дэлгүүр” салбарын Дэлгүүрийн менежер  Ш.БЯМБАХҮҮ, “НОМИН Фүүдс” салбарын Тооцооны нягтлан бодогч Б.ЭНХТУЯА нар Худалдаа, Санхүүгийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, гавьяа зүтгэлээ алдаршуулан Төрийн дээд шагналаар тус тус шагнагдлаа.

    “Номин Холдинг” ХХК -ийн нийт хамт олны зүгээс шагнал авсан нийт шилдгүүддээ халуун баяр хүргэж , ажил, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2021-06-25 15:02

No items found.