Буцах

Номин Холдинг ХХК нь бүх ажилчдаа "Гэнэтийн ослын даатгал"- д хамрууллаа

‘’Номин Холдинг’’ ХХК-ийн шинэ цаг үеийн шилдэг хэв маягийг тодорхойлох эрхэм зорилго, бизнесийн ололт амжилтыг цогцлооход эд эс нь болдог ажилтан албан хаагчид бидний үнэт зүйл билээ.

Бид ажилтан бүрийн авьяас ур чадвар, нөөц боломжийг нээн илрүүлж хөгжүүлэх, урамшуулах, дэмжлэг үзүүлэх, ажлын таатай орчин бүрдүүлэх, ажилчдын нийгмийн асуудлыг анхаарч ажиллахыг эрмэлздэг ба ажилтан бүр ажил үүргээ гүйцэтгэхэд аюул осолгүй, эрсдэл багатай ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийг ямагт зорьж ажилладаг.

Энэхүү зорилтын хүрээнд жил бүр нийт ажилчдыг бүх төрлийн гэнэтийн ослоос үүдэх эрсдэлээс бүрэн сэргийлж гэнэтийн ослын даатгалд хамруулдаг бол 2022 оны хувьд үндсэн ажилчдадаа ‘’Номин Даатгал’' ХХК-ийн ‘’Гэнэтийн ослын даатгал’’-д 100% бүрэн даатгаж, бүтэн жилийн хугацаанд гэнэтийн ослоос үүдсэн даатгалын тохиолдол бүрд даатгалын гэрээний заалтын дагуу нөхөн төлбөрийг 100% олгож ажилласан байна.

Энэ 2023 онд мөн үндсэн ажилчдаа гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулахаас гадна тэдний гэр бүлийн гишүүдийг ч Номин Даатгал ХХК-ийн “Гэнэтийн ослын даатгал”-д хамруулах боломж нөхцөлийг бүрэн бүрдүүлж буйг дуулгахад таатай байна.

Номин Холдинг ХХК-ийн харьяа ‘’Номин Даатгал’’ ХХК нь 22 жилийн туршлагатай, харилцагч үйлчлүүлэгч бүрд даатгалын эрсдэлийн талаарх зөвлөгөө, үйлчилгээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэж ажилладаг, үндэсний тэргүүлэгч даатгалын компани юм.

АЛТАН ГАДАС ОДОНТ

НОМИН ХОЛДИНГ ХХК

2023.2.14