Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын “Entreprenuer” шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас Оны шилдэг 10 Аж Ахуйн нэгжийн тугийг МҮХАҮТ-ын гадна бүтэн жилийн турш мандуулдаг уламжлалтай билээ.
Бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэнийг тодорхойлж ирсэн Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг "Entrepreneur 2024" 27 дахь жилдээ зохион байгуулж, бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж, нийгэм, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй Оны Шилдэг 10 Аж Ахуй Нэгж байгууллагуудын нэгээр "НОМИН Холдинг" ХХК шалгарсан билээ.
Өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас шилдгээр шалгарсан нийт групп компаниудын тугийг мандуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.
"НОМИН Холдинг" ХХК тус шагналд 21 дэх жилдээ шилдгээр шалгарч, тугаа мандуулж байна.
2025.03.25