“НОМИН Холдинг“ ХХК 30 жилийн ойн баяраа угтаж шинэ оны босгон дээр “30 ГЭР БҮЛ” -ийн шинэ жилийн хүслийг биелүүлэх, 1000 үнэнч хэрэглэгчээ 202.200₮ бонус оноогоор урамшуулах “HAPPINESS for 2022 ЖАРГАЛ ТҮГЭЭЕ” шидэт урамшуулал зарлалаа.
Эрхэм хэрэглэгч, худалдан авагч та бүхний 2021/12/09 - 2022/01/02 -г дуустал НОМИН -ийн бүх салбараас хийсэн 69,999₮ -ийн худалдан авалт тутамд 1 урамшууллын эрх талон дээр тань олгогдож, "ХҮСЛЭЭ БИЕЛҮҮЛЭХ 30 ГЭР БҮЛ" -ийн нэг болох урамшуулалд хамрагдана.
Азтай 30 гэр бүлийг Nomin Holding Фэйсбүүк хуудсаар 12/16; 12/24; 01/05 -ны өдрүүдэд явагдах 3 удаагийн LIVE -ийн шууд тохиролоор тодруулна.
Мөн хэрэглэгч худалдан авалт тутамдаа НОМИН бонус картын 3-10% хүртэл хөнгөлтөө эдлэхээс гадна энэхүү урамшуулалт хөтөлбөрийн турш БОНУС КАРТТАЙ ХЭРЭГЛЭГЧИЙН нийт худалдан авалт тутмын үнийн дүн 5,000,000₮ -с дээш болоход карт эзэмшигч хэрэглэгч бүрт НЭГ УДАА 202.200₮ -ийн БОНУС ОНООГ давхар бэлэглэнэ.
Эрхэм хүндэт хэрэглэгчид, үйлчлүүлэгчид та бүхэнд шинэ жилийн мэнд хүргэе.
АЛТАН ГАДАС ОДОНТ “НОМИН ХОЛДИНГ” ХХК
2021.12.10