Буцах

"НОМИН МАКРО" Моол тун удахгүй...

Монголын анхны Warehouse Mall концепцтой томоохон худалдаа үйлчилгээний бүтээн байгуулалт болох “Номин Макро” моолийг танилцуулж байна.

Улаанбаатар хотын шинэ бүс болох Нисэх Яармагийн зам дагуу байрших “Номин Макро” моол нь хүнс, өргөн хэрэглээний бараа, гэр ахуй, цахилгаан бараа, барилгын материал, брэндийн бэлэн хувцас, аялал ангийн хэрэгсэл, буудлага харвааны дасгалжуулалтын талбай, ресторан, кофе шоп, ликёр шоп, түргэн хоол, авто машин түүний дагалдах хэрэгсэл, санхүүгийн цогц үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн, үйлчлүүлэгчдийхээ тав тухыг нэн тэргүүнд тавьж нэгдсэн харуул хамгаалалт, галын нэгдсэн дохиолол, унтраах технологи, хүүхэд хуурайлах өрөө, өөртөө үйлчлэх киоск, цахилгаан машин цэнэглэх үнэгүй порт, эрүүл аюулгүй, байгальд ээлтэй орчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай зам, гадна болон дулаан 400 гаруй машины зогсоолтой, нийт 26,000м2 худалдааны талбай бүхий, хосолмол форматтай 3 давхар үйлчилгээний төв юм.

1,2-р давхарт 4000м.кв талбайтай Номин Агуулах худалдаа байрлах бөгөөд Солонгосын Lotte Mart компанийн choice L, good today, yorihada брэндийн 1000 хүртэлх нэр төрлийн бараа бүтээгдэхүүн мөн худалдаалагдана. Уг давхарт банк санхүү, даатгал, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн үйлчилгээ, цахилгаан барааны төрөлжсөн дэлгүүр төвлөрнө.

2-р давхарт гэр ахуй, барилгын материал болон тавилгын шоурүүм, бэлэн хувцасны дэлхийн шилдэг брэндүүд, монголын болон олон улсын нэр хүнд бүхий томоохон ресторан, кофе шоп, ликёр шоп төвлөрөх юм.

Моолын өөр нэгэн онцлог нь нийслэлдээ төдийгүй Монголдоо адал явдалт аялал сонирхогчдыг чанартай бүтээгдэхүүн, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангаж, хариуцлагатай аялалд уриалагч байгууллага болох зорилготой, хамгийн том нэгдсэн ан агнуур, загас агнуур, аялал спортын сонирхогчийн болон мэргэжлийн түвшний хэрэгслийг дэлхийн шилдэг брэндүүдээс нэр төрлөө бүрдүүлсэн ан аяллын дэлгүүр юм. Орчноо мод чулуу, навчит ногоон ургамалан байгалийн материалыг ашиглан хийж Танд онгон зэрлэг байгальд буй мэт мэдрэмжийг төрүүлэх, амьтдын онцлог зэргийг харуулж бодит мэт мэдрэмжийг мэдрүүлэх, хэрэглэгч бүрийн түвшинд тохирсон мэргэжлийн сургалт, зөвлөгөөг өгч, үйлчлэх зэрэг онцлогтой юм .

Ан, аялал спортын бараанаас гадна авто спорт сонирхогч нартаа зориулан НОМИН МОТОРС салбар Нисэх, Яармаг орчмын хэрэглэгчиддээ илүү ойртон авто showroom, авто засвар, авто угаалга болон авто сэлбэгийн нэгдсэн худалдааг төвлөрөх болно. Мөн монголдоо анх удаа хүнсний нарийн ногоог дэлгүүр дотроо хөрсгүй газар тариалангийн технологиор ургуулан хэрэглэгчдийн гарт шууд шинэхнээр нь хүргэх онцлогтой юм. Худалдан авалтын тав тухтай, төвөггүй орчинд, орчин үеийн технологийн шийдлүүдээр дамжуулан, бүтээгдэхүүн үйлчилгээг газар дээр нь туршиж үзээд үнийн хэмнэлттэйгээр, хамгийн оновчтой сонголтыг хийх мэргэжлийн зөвлөгөө бүхий хэрэглэгч төвтэй, байгальд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэгч бөөний болон жижиглэн худалдааны хосолмол цогцолбор болохоор зорин ажиллаж буй хамгийн том шинэлэг концепц бүхий НОМИН МАКРО МООЛ тун удахгүй ...

https://www.facebook.com/MakroNomin