"Номин Холдинг” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөлтэй холбоотой #SHARE_BOX хандивын аяныг 2020.11.13-ны өдрөөс эхлэн өрнүүлж билээ.
Энэхүү аян нь “ХАЙР-хуваалцахаас эхэлдэг” уриан дор явагдсан бөгөөд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэн хатуу хөл хориотой үе байсан.
Аяны хүрээнд Нийслэл хот, хөдөө орон нутагт байрлах 60 гаруй Номин сүлжээ дэлгүүрүүдийн үйлчлүүлэгчид болон “Номин Холдинг” ХХК-ийн ажилчид нэгдэн хүнсээр хязгаарлагдмал зорилтот бүлгийн өрхүүдэд 2.1 тонн хүнс хандивласан.
Тухайн үед Улаанбаатар хотын салбар дэлгүүрүүдэд хандиваар цугласан 1 тонн хүнсний бараа бүтээгдэхүүнийг "Лантуун дохио” ТББ-ын Ид шидийн орон - 2 хүүхэд хамгаалах байр болон Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia/-ийн "Хүүхэд хөгжүүлэх" төслийг хамтран хэрэгжүүлэгч "Харилцааны Хөгжил Төв” ТББ -д хандивласан юм.
Харин хөдөө орон нутгийн салбаруудад цугларсан 1.1 тонн хандивын бараа бүтээгдэхүүнийг тухайн орон нутгийн ЗДТГ, Нийгмийн халамжийн хэлтэс, мэргэжилтнүүдээр дамжуулан зорилтод бүлгийн иргэдэд тус тус хүргүүлсэн.
Бидний өрнүүлсэн энэхүү хандивын арга хэмжээг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар өндрөөр үнэлж 2022.1.21-ны өдөр талархал гардууллаа.
Дэлхийн нийтийн цар тахлын үед дэм дэмэндээ байж аянд хандив өргөсөн бүх хэрэглэгч үйлчлүүлэгчид, ажилчдадаа талархал илэрхийлье.
Үүнээс гадна Номинчууд бид Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед дараах хандив тусламжийг үзүүлсэн байна.
1. “Номингийн Ажилтан Номингийн Баялаг” уриан дор нийт 6000 ажилтнууддаа зориулан 100 гаруй сая төгрөгийн төсвөөр “ДАРХЛАА ДЭМЖИХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ” бэлгийн багц олгов.
2. Короновируст халдварын үеийн эмнэлгийн эмчилгээ үйлчилгээнд зориулан ашиглах 15 гаруй сая төгрөгийн үнэ бүхий нэн шаардлагатай эм, тариаг ХӨСҮТ-д хандивлав.
3. Ковид 19-н тархалттай холбоотой ХУД-т ор нэмэлтээр гаргаж засахад “Queenly” брэндийн 4,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 30ш хөнжил, 100ш гар нүүрийн алчуур хандив.
4. Улсын 1-р төв эмнэлэгт 1,862,292₮ ийн үнэ бүхий халуунаа барьдаг сав хандивлав.
5. Улсын Өргөө амаржих газарт 4ш бараа зөөвөрлөх тэрэг буюу 1,199,900₮-ийн бараа хандивлав.
6. Номин Тав Трейд ХХК “People in need” олон улсын байгууллагатай хамтран Улаанбаатар хотын 6 салбар болон орон нутгийн 10 салбаруудаар 2703 хүн бүхий зорилтот бүлгийн өрх тус бүрд 100,000₮ тусламжийн барааг олгож ажиллалаа.
АЛТАН ГАДАС ОДОНТ “НОМИН ХОЛДИНГ” ХХК
2022.1.21