Буцах

“НОМИН Тэтгэлэг”-т хөтөлбөрт шалгарсан Шилдэг 15 оюутанд тэтгэлгийг гардууллаа

“НОМИН Холдинг ХХК" -аас чанартай боловсролыг дэмжих зорилтын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Номин Тэтгэлэг”-т хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Санхүү, бизнесийн удирдлага, инженеринг, технологийн чиглэлээр суралцаж буй 3, 4-р курсийн шилдгийн шилдэг 15 оюутанд 2023-2024 онд суралцах сургалтын төлбөрийн тэтгэлгийг гардууллаа.  

Тус хөтөлбөрт нийтдээ 250 гаруй оюутан залуус материал ирүүлснээс, 2 дугаар шатанд 50 шилдэг оюутан шалгарч, сүүлийн Илтгэл болон ярилцлагын шатанд Монгол улсын их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулиудаас шилдгийн шилдэг 15 оюутан шалгарч “НОМИН Тэтгэлэг”-т оюутнууд болсон юм.

“НОМИН Холдинг ХХК” нь оюутны хөдөлмөр эрхлэлт, боловсролд чиглэсэн богино хугацааны болон урт хугацааны төслүүдийг хэрэгжүүлдэг. Энэ ажлын хүрээнд байнгын бус ажлын байранд жилд 500 гаруй оюутнуудыг ажлын байраар хангаж, 300 гаруй оюутнуудад мэргэжлийн болон танилцах дадлагыг хийлгэхийн зэрэгцээ, оюутнуудын эрдэм шинжилгээний хурал, олимпиад, төсөл зэргүүдэд ивээн тэтгэгчээр оролцож боловсролыг дэмжин ажилладаг билээ.

  

АЛТАН ГАДАС ОДОНТ “НОМИН Холдинг” ХХК

Хүний нөөц бодлогын газар

 

2023.11.21