Буцах

Номин Тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Монгол улсын ТОП аж ахуй нэгжүүдийн нэг, 100% үндэсний хөрөнгө оруулалттай, Алтан гадас одонт Номин Холдинг ХХК нь Номин Тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж буй энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь шилдэг 15 оюутныг сонгон шалгаруулж сар бүр тэтгэлэгт цалин олгож, суралцаж буй чиглэлээр нь ажлын байранд дадлагажих, амжилттай төгсөгч оюутнуудыг Номин Холдинг Группт ажлын байраар хангах боломжийг нээлттэй олгох хөтөлбөр юм.

Тэтгэлэгт хамрагдах оюутанд тавигдах шаардлага:

-Сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш байх (Тухайн голч дүнтэй дүйцэхүйц сурлагын үнэлгээтэй байх)

-Магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулийн 3 болон түүнээс дээш түвшний оюутан байх

-Нийгэм болон олон нийтийн ажилд идэвхтэй манлайлагч байж мэргэжлийн чиглэлийн тэмцээн уралдаан, эрдэм шинжилгээний хурал, илтгэл зэрэгт амжилттай оролцсон байх нь тодорхой хэмжээнд давуу тал болно

-Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх

-Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх

Тэтгэлэгт хамрагдах оюутны бүрдүүлэх материал:

-CV танилцуулга

-Сургалтын дүнгийн албан ёсны тодорхойлолт

-Тэтгэлэг хүссэн өргөдөл

-СV танилцуулга видео

-Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй тухай сургуулийн тодорхойлолт

-Цээж зураг 1%

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Оюутны нийгмийн идэвх болон өөрийн амжилтыг баталгаажуулах баримт материал (гаргасан амжилт, эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны жагсаалт хуулбар, зураг байж болно)

Материал хүлээн авах: Nomin.tetgeleg@gmail.com хаягаар хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 8988-5500 дугаарын утсаар лавлана уу.