Буцах

"НОМИН ТЭТГЭЛЭГТ" хөтөлбөр зарлагдлаа

Нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролыг дэмжин “НОМИН Холдинг” ХХК-аас жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “НОМИН Тэтгэлэгт хөтөлбөр-2024” эхэллээ.

Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын 3, 4 дүгээр курсийн оюутнууд хөтөлбөрт хамрагдах боломжтой ба зөвхөн сургалтын тэтгэлэг олгоод зогсохгүй судалгаа, дадлага, цагийн ажил хийх, цаашлаад “НОМИН Холдинг” ХХК-ийн 5 бизнесийн чиглэлд тогтвортой ажлын байраар хангах боломж олгодгоороо давуу талтай. Хамруулах чиглэл:

- Худалдааны менежмент-Гадаад худалдаа

- Бизнесийн удирдлага

- Санхүү, Нягтлан бодох бүртгэл, Эдийн засаг

- Мэдээллийн технологи

- Барилга, Инженеринг

Тавигдах шаардлага:

- Сурлагын голч дүн 3.0 ба түүнээс дээш байх (Тухайн голч дүнтэй дүйцэхүйц сурлагын үнэлгээтэй байх )

- Магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулийн 3 болон түүнээс дээш түвшний оюутан байх

- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх

- Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх

Материал хүлээн авах хугацаа: 2024.08.26-09.09

Шалгаруулалт: 2024.09.09-09.13

Тэтгэлэг олгох, шагнал гардуулах: 2024.09.20

1-р үе шат:

1. Өөрийн танилцуулга, хувийн амжилт, зорилго, хүсэл эрмэлзэл, тэтгэлэгт хамрагдах шаардлага зэргийг илэрхийлсэн 2 минутын видео

2. CV танилцуулга

3. Сургалтын дүнгийн албан ёсны тодорхойлолт

- Ирүүлсэн материалыг үнэлж, эхний шатанд өндөр оноо авч шаардлага хангаж буй 30 оюутныг дараагийн шатанд шалгаруулна

- Тэнцсэн 30 оюутанд 09/17-18-ны өдрүүдэд утсаар холбогдон мэдээлэл өгнө

- Тэнцээгүй оюутанд 09/17-18-ны өдрүүдэд мэйлээр хариу өгнө

2-р үе шат:

1. Мэргэжлийн чиглэлийн хүрээнд Эссэ бичиж, илтгэл байдлаар танилцуулна

2. Шилдэг 20 оюутныг НОМИН Тэтгэлэгт оюутнаар шалгаруулж, шагнал гардуулна

Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/.../1FAIpQLSf-h5.../viewform

Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-2888, 89885570, 89885503 утсаар холбогдон авна уу.

#NominHolding #NominTetgeleg2024