Буцах

“Номин Трейдинг” ХХК Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна

“Номин Холдинг” ХХК Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO30405, ISO30406, ISO30407, ISO30408 болон ISO30409 гэх 5 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, жил бүр баталгаажуулсаар байгаа билээ.

Тэгвэл энэ оны 2024 оны 8-р сараас эхлэн Импорт, Экспорт, Дистрибюшны бизнесийн үйл ажиллагааг явуулдаг “Номин Трейдинг” ХХК болон түүний нэгдэлд хамаарах охин компаниуд:

1. Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх ISO9001

2. Байгаль орчны менежментийг хэрэгжүүлэх ISO14001

3. Аюулгүй байдлын асуудлуудыг хэрэгжүүлэх  ISO45001 зэрэг Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн 3 стандартуудыг нэвтрүүлэхээр зорин, НМТБодлого боловсруулж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж эхэллээ.

Тус стандартуудыг цаашид жил бүр баталгаажуулж давтан аудитад хамрагдсанаар импортын зах зээлийн үйл ажиллагааг Олон Улсын түвшинд тасралтгүй сайжруулан авч явахаар зорин ажиллахаар төлөвлөж байна.

Олон Улсын Стандартын байгууллагын стандартууд нь бизнесийн салбар бүрийн тэргүүн туршлагыг судлан түүнийг жишиг болгон хөгжүүлж, дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжийг олгодгоороо онцлог юм.

2024.08.30