Бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэнийг тодорхойлж ирсэн Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг "Entrepreneur 2024" Меркури цом гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нь 27 дахь жилдээ зохион байгуулж, бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж, нийгэм, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй Оны Шилдэг Аж Ахуй Нэгж байгууллагууд, бизнес эрхлэгчдээс Гран при, Оны Шилдэг 10 аж ахуйн нэгж, тодорхой салбарын Entrepreneur номинациудаар тэргүүлсэн шилдэг байгууллагуудыг тодрууллаа.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд:
Оны шилдэг аж ахуй нэгж номинацид: “НОМИН Холдинг” ХХК Меркури мөнгөн цом,
Оны шилдэг Худалдааны салбар номинацид: “НОМИН Тав Трейд” ХХК,
Оны шилдэг Даатгалын салбар номинацид: “НОМИН Даатгал” ХХК нар тус тус шалгарч Меркури хүрэл цомын эзэд боллоо.
“НОМИН Холдинг” Групп компанийн хувьд Санхүүгийн бизнес, Импортын бизнес, Барилга үл хөдлөхийн бизнес, Технологийн бизнес, Борлуулалт үйлчилгээний бизнес гэсэн 5 багц бизнесийн чиглэлд 44 охин компанитай болтлоо өргөжин тэлж, жилдээ давхардсан тоогоор 30 сая гаруй хэрэглэгч үйлчлүүлэгчдэд хүрч үйлчилж байна. Энэ онд 15 томоохон төслүүдийг хэрэгжүүлж, нийт Ажилтнуудын цалинг 14-21% - аар өсгөж, Саятан сан, Койн, Хамт олны мөнгөн сан, Ажилтны сургалт, хөгжүүлэлтийн хөтөлбөрүүд, Хөдөлмөр хамгаалал, эрүүл мэнд болон буцалтгүй тусламжууд зэрэг олголтуудад нийт 14,4 тэрбум төгрөгийг зарцуулж, улсын төсөвт 120 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
Монгол улсын худалдааны салбарын шилдэг аж ахуй нэгж Алтан гадас одонт “НОМИН Холдинг” групп компани үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн татвар төлөлтөөр улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэн, Үндэсний хөрөнгө оруулалттай шилдэг групп компани болтлоо өргөжин тэлсэн нь өдөр тутамд үйлчлүүлдэг 1 сая орчим Номин бонус карттай үнэнч хэрэглэгчид, 11,000 харилцагч түншүүд болон 6,200 ажилтан албан хаагчдын хамтын ажиллагааны үр шимээр өнөөдөр энэхүү шагналуудыг хүртэж байна.