Алтан гадас одонт “Номин Холдинг” ХХК үүсгэн байгуулагдсаны түүхэн 30 жилийн ойн хүрээндээ олон олон урамшуулалт болон нийгмийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаагийн нэг бол ХУРДАА НЭМ, ХҮСCЭНЭЭ АВ уриатай “Speed 130” урамшуулалт хөтөлбөр юм.
Энэ оныг дуустал үргэлжлэх энэхүү урамшуулалд сар бүрийн 30-ны өдөр азтай 5 хэрэглэгч, жилийн туршид нийтдээ 12 удаагийн тохирлоор 60 азтай хэрэглэгчид тодорч, НОМИН-ийн салбар дэлгүүрт 130 секундэд гүйж хүссэн бүхнээ авах онцгой боломжийг атгаж байгаа билээ.
Өнөөдөр буюу 2022.10.3-ны өдөр 9 дэх тохирлын 5 азтан болох Б.Гантулга, Н.Эрдэнэчимэг, Э.Орхонтуул, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Хажидсүрэн нар тус тус 130 секундэд багтаан нийтдээ 44 сая төгрөгийн үнийн дүн бүхий “сагс дүүрэн хүссэн бараа”-г амжилттайгаар өөрийн болгоцгоолоо. Энэхүү нэгдсэн урамшуулалт хөтөлбөр эхэлснээс хойш ийнхүү 9 удаагийн тохирлоор нийт 45 азтаныг тодруулж, нийтдээ 344 сая төгрөгийн үнийн дүн бүхий сагс дүүрэн хүссэн барааг нь үнэгүй олгож урамшуулсан байна.
Азтан болж буй хэрэглэгч үйлчлүүлэгчид маань зөвхөн УБ хотоос гэлтгүй Багануур, Ховд, Дорнод, Эрдэнэт, Өвөрхангай, Төв, Увс, Хөвсгөл аймгуудаас тус тус тодорч байгаа нь энэхүү урамшуулалт хөтөлбөр нь хэр чанар чансаатай, үндэсний хэмжээний өргөн цар хүрээг хамарч байгааг илтгэж байгаа юм.
2022/10/30-ны өдөр 10 дах тохирлын 5 азтан тодрох тул та бүхэн амжиж Номин-ийн салбарууд, сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэн энэхүү урамшуулалт хөтөлбөртөө хамрагдахыг урьж байна.
АЛТАН ГАДАС ОДОНТ
НОМИН ХОЛДИНГ ХХК
2022.10.03