Монгол Улсын Засгийн Газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран улс орныхоо нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж, ажлын байрыг нэмэгдүүлж, баялаг бүтээн, нийгмийн хөгжил, дэвшилд хамгийн их үүрэг гүйцэтгэж буй ТОП-100 аж ахуй нэгжүүдийг жил бүр тодруулан алдаршуулдаг уламжлалтай.
Энэ оны ТОП-100 аж ахуй нэгжид “Номин Тав Трейд” ХХК, “Номин Хайпермаркет” ХХК салбар компаниуд шалгарснаар “Номин Холдинг” компани нь 23 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд 22 жил тасралтгүй шалгарч шилдэг аж ахуйн нэгж гэдгээ бататгасаар байна.
Номин Холдинг компани нь 32 жилийн турш үйл ажиллагаагаа өргөжүүлэн 5 багц бизнесийн чиглэлд 42 хуулийн этгээд салбар компанитай, 6000 гаруй ажиллагсадтай, 2023 онд 100 гаруй тэрбум төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлсэн амжилттай ажиллаж байна. Бид бүх сүлжээ дэлгүүрүүд, салбар нэгжүүддээ Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001, Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн ISO 45001, Хүний нөөцийн менежментийн ISO 30400 зэрэг стандартуудыг амжилттай нэвтрүүлсэн анхдагч компани гэдгээрээ бахархдаг бөгөөд энэ эрчээрээ амжилтаа бататган улам бэхжүүлсээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам сайжруулан ажиллах болно.
Улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нийт ажилчид, үнэнч хэрэглэгчид болон харилцагч түншүүддээ халуун баяр хүргэе. Та бүхний нөр их хүч хөдөлмөр шингэсэн шагнал гэдгийг дуулгахад таатай байна.
АЛТАН ГАДАС ОДОНТ
"НОМИН ХОЛДИНГ" ХХК
2024.11.18