Номин Холдинг ХХК-ийн 30 жилийн ойн ажлын хүрээнд хийгдэж буй бяцхан зүрхэнд “ЖАРГАЛ ТҮГЭЭЕ” хөтөлбөрт үйл ажиллагааны хүрээнд 2 дах ээлжийн буюу 2022.06.01-2022.09.01 хүртэл цугласан хандив болох 78,000,000₮ -ийг “Зүрх мартахгүй”ТББ-д гардууллаа.
Бяцхан зүрхнүүдийг аврах хөтөлбөрт Номинчууд болон Номингийн бүх салбараар үйлчлүүлдэг хэрэглэгч нар өөрсдийн хүсэл сонирхлоор сайн дураар хамрагдсан бөгөөд хандивын аян он дуустал үргэлжлэх юм.
Бяцхан ЗҮРХ-ийг аврах үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон НОМИН-ийн нийт үйлчлүүлэгч, хэрэглэгчдэдээ баярлалаа.
АЛТАН ГАДАС ОДОНТ “НОМИН ХОЛДИНГ” ХХК
2022.09.09