Манай компани жил бүр "Эко Номинчууд" мод тарих аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ аяны хүрээнд “Ид Шидийн Орон” хүүхдийн байгууллагад 300 гаруй мод, Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй , Хан-Уул Дүүрэгт болон томоохон сүлжээ дэлгүүрүүдийнхээ орчныг сайжруулж, моджуулах ажил зохион байгуулж 600 гаруй суулгац, 20 орчим гацуур мод тарьсан байна. Ирэх онд илүү өргөн хүрээнд хөдөө орон нутгуудад ойн төгөл байгуулах ажил хийж эхлүүлэх, хойч үедээ Эко орчин өвлүүлэн үлдээх их ажлыг санаачлан хийж зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Манай байгууллага ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чанарыг сайжруулах зорилгоор OHSAS 18001
Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх зорилгоор ISO 14001
Байгууллагын үйл ажиллагааг илүү сайжруулах зорилгоор ISO 9001 гэсэн олон улсын 3 стандартыг нэвтрүүлээд байна.
Хог хаягдлыг бууруулах, байгальд ээлтэй хэрэглээг нэвтрүүлж, НОМИН-ийн гялгар уутыг 2 жилийн дотор байгальд бүрэн задардаг материалаар үйлдвэрлэж, хэрэглэж байна.
Нэг мод тарихад нэг насны буян хураадаг хэмээн ярьдаг билээ. “Номин Холдинг” ХХК -ийн хувьд жил бүр ЭКО Номинчууд мод тарих аяныг зохион байгуулж заншсан.
дэлгэрэнгүй